Д.Бум-Очир: Бидний импортлох гээд байгаа Кембрижийн хөтөлбөрт МОНГОЛЧУУД БОЛ ЗЭРЛЭГҮҮД гэж ангилалд оруулсан
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-09-05

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Ч.Ундрам нарын санаачилгаар “Үндэсний боловсролын тогтолцоог сайжруулах нь” хэлэлцүүлэг Төрийн ордонд болж байна. Энэ үеэр

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат: Боловсрол бол бүх зүйлийн үндэс суурь юм. Бид олон улсын стандартад нийцсэн, хүн бүрийг тэгш боломжоор хангах асуудал бол боловсролын салбарын тэргүүний асуудал. Бид сэтгэлийн хөөрлөөр, нийгэмд таалагдах үүднээс боловсролын асуудалд хандаж болохгүй. Тиймээс бид дотоодын эдийн засаг, бодит байдалд тулгуурласан, дэлхийн жишигт нийцсмэн боловсролын тогтолцоо уруу алхах нь зөв. Тиймээс цаашид энэ асуудлаар хэд хэдэн нээлттэй хэлэлцүүлгийг хийнэ. Намрын чуулганаар боловсролын тухай хуулийг хэлэлцэнэ. Монгол иргэн дэлхийн стандартад нийцсэн боловсрол эзэмшүүлэх шаардлага байгаа учраас энэ асуудлыг олон талаас нь авч үзэх ёстой. Бид эрдэмтэн судлаачдынхаа үгийг сонсох

Улс төрчдийн шөнө зүүдэлсэн мэргэн санаанд тулгуурлаж бодлого тодорхойлж ирсэн. Одоо судалгаа, эрдэмтэн судлаачдын үгийг сонсож, хөрсөн дээр буух шийдвэр гаргаж байх ёстой.

Хэлэлцүүлэгт МУИС-ын Антропологи, архелогийн тэнхмийн эрхлэгч, доктор, профессор Д.Бум-Очир "Боловсролын колончлол" сэдвээр илтгэл хэлэлцүүллээ.  "Мэдлэг Монголын баялаг. Гэтэл тэр баялаг нь гадны аль нэг улс орны ашиг сонирхолд үйлчилж байвал яах вэ? Бидний тахин шүтэх гээд байгаа, импортлох гэж байгаа боловсролын систем, тогтолцоонд биднийг зэрлэгүүд гэх ангилалд оруулсан. Боловсролын тогтолцооны ард ямар ашиг сонирхол байгааг танин мэдэх хэрэгтэй. Бид азаар өөрсдийн гэсэн боловсролын тогтолцоотой болох гэж ядаж байтал гаднаас хуулбарладаг хандлага дахин бий болох гэж байх шиг байна. Тэр нь юу гэхээр олон улсын боловсролын тогтолцоо. Даяарчлалын буюу колончлолын мэдлэгт захирагддаг, байр сууриа алддаг. Үүний үр дүнд юу болдог вэ. Колончилолын мэдлэгийн үр дүнд Үндэсний үнэгүйдэл бий болдог. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.16.81.33)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.