Цахим орчинд тархаад буй ундааны бөглөөтэй харьцуулсан замын зураг худал юм
Үйл явдал
/
2020-09-06

Дарь-эхийн хуучин эцсийн 3.5 км замыг шинээр хучиж, засч, тохижуулах ажлыг хийж байна. Уг ажил эхэлсэнтэй холбогдуулан цахим орчинд замын зузааныг ундааны бөглөөтэй харьцуулсан зураг тархсан. Уг зургыг ор үндэсгүй хэмээн үгүйсгэж ЗТХГ-ын дарга, захиалагч талын инженер, гүйцэтгэгч талын инженер, мэргэжлийн хяналтын газрын мэргэжилтэн, лабораторийн мэргэжилтнүүд хамтран замын дунд болон захын хэсгээс кор хийж туршиж үзүүллээ. Туршилтаар замын гол хэсэг 12 см зузаантай, замын зах хэсэг 14 см зузаантай байсан.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.128.204.5)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.