Орон нутгийн сонгуульд МАХН, Шинэ нам тэргүүтэй намууд АН-ыг дэмжиж оролцоно
Үйл явдал
/
2020-09-06

Өчигдөр /2020.08.04/ “Гэр хороолол хөгжүүлэгч” нам орон нутгийн сонгуульд “Ардчилсан” намыг дэмжиж оролцохоо илэрхийлж хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэ үеэр Гэр хороолол хөгжүүлэгч намын дарга Б.Батсүх хэлэхдээ “ Орон нутгийн сонгуульд манай нам өөрийн эрх ашгаа орхиж Ардчилсан намыг дэмжиж оролцоно. Яагаад энэ шийдвэрийг гаргасан вэ гэхээр  Ардчилсан намын хэрэгжүүлж буй бодлого, мөрийн хөтөлбөрт түлхүү гэр хорооллыг хөгжүүлэх, гэр хороолол руу чиглэсэн ажлууд хийгдэхээр байсан. Үүн дээр нь хамтарч ажилламаар байна” хэмээв. Үүнээс гадна орон нутгийн сонгуульд МАХН, Шинэ нам, Гэр хороолол хөгжүүлэгч нам гэсэн гурван нам Ардчилсан намыг дэмжиж ажиллахаар боллоо.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.122.82)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.