Нийслэлийн засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, Улаанбаатар хотын ерөнхий менежер Г.Гантөмөр тэргүүтэй 21 дарга “Ковид 19”-ийн тусламжийн мөнгөнөөс тус бүр нэг сая төгрөгийн урамшуулал авсан нь шүүмжлэл дагуулж байна.
Зарим дарга нарын тухайд нэг сая төгрөгийн урамшлуулал дансанд нь орж ирснийг мэдээгүй байсан хэмээн ярьсан юм. Тэгвэл дээрх асуудлаар Зам тээврийн яамны дэд сайд асан Б.Цогтгэрэл өмөөрсөн байр суурийг илэрхийлжээ.
Тодруулбал тэрээр энэ тухай твиттер хуудастаа, “Үүл Баттулгын үед НИТХ-ын төлөөлөгчид Бразил явж хөл бөмбөг үзэж билээ. Ккк Тэрний дэргэд бол сураггүй жижиг мөнгө. Гэхдээ уучлалт гуйгаад буцаагаад өгчихдөө. Зарим нь урамшуулал гэж баярлаад аваа биз. Эх үүсвэрийг нь мэдээгүй улс бас олон дунд бий” хэмээн бичсэн байна.
-
4 цаг 10 мин
-
Өчигдөр 10 цаг 06 мин
-
Уржигдар 19 цаг 55 мин
-
Уржигдар 19 цаг 55 мин
-
Уржигдар 10 цаг 55 мин
-
2025-01-13