Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын шүүх хурал үргэлжиллээ
Үйл явдал
/
2020-09-15

Түр завсарлаад байсан Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын шүүх хурал үргэлжиллээ. Тэрбээр шүүх хуралд Ж.Эрдэнэбат хорих ангиас онлайнаар оролцож байгаа юм.

Түүнийг улс төрд нөлөө бүхий этгээд өөртөө болон бусдад давуу байдал бий болгож, эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглах гэмт хэргийг зохион байгуулагчаар хамтран оролцсон гэм буруутайд тооцсон юм.

Улмаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс энэ оны долдугаар сард нийтийн албанд томилогдох эрхийг зургаан жилээр хасаж, зургаан жил хорих ял оногдуулсан билээ.

Харин анхан шатны шүүхийн шийдвэрийг тэрбээр эсэргүүцэж давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Уг гомдлыг одоо хэлэлцэж байгаа юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.188.98.148)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.