ЧИНГЭЛТЭЙН ТАНИН МЭДЭХҮЙ: Махан дов буюу одоогийн Барилгачдын талбай орчим
Үйл явдал
/
2021-10-15
ХХ зууны эхэнд Нийслэл хүрээний худалдааны их гудамжны зүүн үзүүр, баруун Сэлбэ голын өмнө талд одоогийн Туул рестораны зүүн хэсэгт мах худалдаалах зах байжээ.
Нийслэл хүрээний мах худалдаалах захыг Махан дов, Яргачны дов хэмээн нэрлэдэг байв.
 
Одоогийн Барилгачдын талбай орчимд 1909 онд ашиглалтад орсон анхны европ эмийн сангийн дан байшин (Дүрслэх урлагийн музейн хойд талд), 1913-1914 онд баригдсан Өндөр хоршоо буюу их дэлгүүр байрлаж байсан хоёр давхар барилга (Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей байрлаж байгаа барилга), кино театрын дан байшин (Дүрслэх урлагийн музейн урд Христийн сүм байгаа байшин), 1930 онд баригдсан Монголын төв эмийн сангийн байшин (Анхны европ эмийн сангийн байшингийн хойд хэсэгт), 1948 онд анхны рестораны зориулалтаар барьсан Туул рестораны байшин зэрэг түүхэн дурсгалт байшин, барилгууд байдаг.
 
Мөн одоогийн Барилгачдын талбай нь 1929 оноос автобусны төв зогсоол, 1960-аад оны үеэс таксины төв зогсоол байв. Хотын төлөвлөгөөний дагуу 1960-аад оны эцсээр барьж байгуулсан талбайг 1970 онд “Барилгачдын талбай” гэж нэрлэжээ.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.216.47.169)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.