Номгон сумын сургуулийн 80 жилийн түүхэн номыг бүтээхэд дэмжлэг үзүүлнэ
Үйл явдал
/
2020-09-09

Орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд Номгон сумын ЕБС-ийн 80 жилийн түүхэн ойд зориулан ном бүтээх үйлсэд дэмжлэг үзүүлж хамтран ажиллаж байна. Ном бүтээх нь оюуны бүтээл төдийгүй хамгийн дээдийн буян хэмээн бид ярьдаг. Ийм ч учраас үе үеийн Номгончуудын сурч хүмүүжиж ирсэн эрдмийн өргөөний 80 жилийн түүхэнд номын цагаан суварга босгоход манай компани оюуны томоохон хөрөнгө оруулалтыг хийж ойд нь бэлэг барьж байгаа юм.

Тус сургууль нь саяхан 320 хүүхдийн шинэ сургуулийн нээлтээ хийсэн бөгөөд нээлтэнд "Тавантолгой" ХК-ийн үйлдвэрлэл эрхэлсэн дэд захирал, гүйцэтгэх захиралын үүрэг гүйцэтгэгч Ж.Доржсүрэн урилгаар оролцож сургуулийн удирдлагад номын батламжийг гардуулан өгч баяр хүргэлээ.

Одоогоор тус сургууль 250 сурагч 32 багш ажилчидтайгаар хичээл сургалтаа явуулж байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.96.105)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.