Малчдыг дэмжиж, орлогыг нэмэгдүүлэх хүсэлтийг Ерөнхий сайдад уламжилж танилцуулжээ
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-09-16

Баянхонгор аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Ганбат, А.Адъяасүрэн нар сонгогдсон тойрог, малчдын ахуй амьдрал, байгаль цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалсан олон асуудлаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Шадар сайд Я.Содбаатартай уулзлаа. Баянхонгор аймагт энэ жил нийт нутгаар гандуу, зуншлага муу байгаа учраас малдчынхаа өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах зорилгоор ийнхүү хандсан байна. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн зүгээс дээрх асуудалд онцгой анхаарч, асуудлыг цаг алдалгүй шийдэж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Я.Содбаатарт даалгажээ. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.179.59)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.