Онцгой комиссын ээлжит 19-р хуралдаанаар 6 асуудлыг хэлэлцэв
Үйл явдал
/
2020-09-07
Өмнөговь аймгийн Онцгой комисс ээлжит 19-р хуралдаанаа өргөтгөсөн хэлбэрээр хийж отор нүүдэл их сумдын удирдлагыг оролцуулав. Тус хуралдаанаар дараах 6 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
1. Аймаг сумын аюулгүйн нөөцийн өвс, тэжээлийн нөөцийг шуурхай татаж бүрдүүлэх
2. Сумдын аюулгүй нөөцийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх, уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжтэй хамтран ажиллах
3. Отрын бүсэд худаг ус гаргах, бэлчээрийн усан хангамжийг нэмэгдүүлэх
4. Оторчдоо эргэх, шаардлагатай төрийн үйлчилгээг очиж үзүүлэх
5. Эрүүл мэнд, боловсролын салбарын өвөлжилтийн бэлтгэл байдлыг хангах
6. Зорилтот бүлгийн төрийн албан хаагч, иргэдийг вакцинд хамруулах асуудлыг хэлэлцсэн юм.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.17.79.20)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.