Балетын багш Б.Сүндэръяа "Улаан бал" нэвтрүүлэгт орох үеэрээ Засгийн газрын шийдвэрүүдийг Төрийн ордны тамхины цэг дээрээс сонсч, түүнийгээ жиргэдэг байсан тухайгаа ярьжээ.
Тодруулбал, тэрээр “Би Засгийн газрын хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэст ажиллаж байсан. Энэ шийдвэрүүдийг би тамхины өрөөнөөс мэддэг байсан. Төрийн ордны тамхины цэг гоё. Тэнд бүх юм болдог байхгүй юу. УИХ-ын гишүүдийн туслах, зөвлөх, Ерөнхий сайдын хамгаалагч хүртэл бүгдээрээ тэнд тамхи татаад зогсдог. Тамхийг бүгдээрээ чимээгүй татаад зогсох уу. Үгүй ш дээ.
Миний хувьд юм сонсохоороо тэрийгээ баталгаажуулж чаддаг байхгүй. Энд тэгж байна лээ, тэнд тэгж байна лээ гэж ярихаар нь тэр яриаг нь тэр салбарын хүмүүстэй нь тулгачихдаг байхгүй юу. Жишээлбал, Аварга Э.Оюунболдын допингийн хэрэг байна. Тэр үед төрийн ордноор дүүрэн сандралдаан болсон. Би тэгээд шууд Ерөнхий сайдын зөвлөхөөс асуусан. Энэ чинь миний давуу тал байгаа биз дээ” хэмээн ярьжээ.
-
3 цаг 22 мин
-
Өчигдөр 10 цаг 06 мин
-
Уржигдар 19 цаг 55 мин
-
Уржигдар 19 цаг 55 мин
-
Уржигдар 10 цаг 55 мин
-
2025-01-13