Сүхбаатар суманд шинэ цэцэрлэг үүдээ нээлээ
Үйл явдал
/
2020-09-11

Сэлэнгэ аймаг “Гадаад харилцааг эдийн засагжуулах нь хөтөлбөр”-ийг амжилттай хэрэгжүүлж байгаа. Тус хөтөлбөрийн хүрээнд аймгийн Засаг даргаас АНУ-ын Элчин сайдын яамтай хамтран ажиллаж байгаа хамтын ажиллагааны үр дүнд АНУ-ын Цэргийн Инженерийн Корпусын буцалтгүй тусламжийн хөрөнгө оруулалтаар Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Бор гүвээ 5 дугаар багт 50 хүүхдийн шинэ цэцэрлэг үүдээ нээлээ.

 


Энэхүү цэцэрлэг нь олон улсын стандартын дагуу баригдсан эко цэцэрлэг гэдгээрээ давуу талтай. Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил хэлсэн үгэндээ “Сургуулийн өмнөх насны хүүхдүүдээ цэцэрлэгт бүрэн хамруулах зорилгоор тодорхой бодлого хэрэгжүүлэн ажиллаж байгаа маань үр өгөөжтэй байгаад баяртай байна. Энэ шинэ цэцэрлэг хэрэгцээт газраа, хүрэх ёстой хүмүүстээ хүрч байгаад талархалтай байна” гэлээ.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.188.85.135)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.