Эрүүл мэндийн тухай хуулийн 17 дугаар зүйл, Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.23-т заасны дагуу Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөлд ажиллах Олон нийтийн төлөөллийн /Даатгуулагчийн олонхийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан байгууллагын төлөөлөл, Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын төлөөлөл, Эрүүл мэндийн мэргэжлийн нийгэмлэг, холбоо, мэргэжлийн салбар зөвлөлийн төлөөлөл/ сонгон шалгаруулалтын зарыг нийтэд зарлаж байна.
Сонгон шалгаруулалтыг Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/189 дүгээр тушаалаар батлагдсан “Төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөлд ажиллах олон нийтийн төлөөллийг сонгох журам”-д заасны дагуу зохион байгуулж явуулна.
Нэг: Дараах болзол, шаардлагыг хангасан хуулийн этгээд шалгалтад бүртгүүлнэ:
- Тухайн эмнэлэгтэй ашиг сонирхлын зөрчилгүй байх;
- Бусад эрүүл мэндийн байгууллагад хөрөнгө оруулалт хийгээгүй;
- Аж ахуйн нэгж, төрийн бус байгууллага, хуулийн этгээдийн хувьд санхүүгийн зөрчилгүй байх;
- Төрийн бус байгууллага, хуулийн этгээдийн хувьд сүүлийн зургаан сараас дээш хугацаанд тасралтгүй үйл ажиллагаа явуулсан байх.
Хоёр: Сонгон шалгаруулалтад бүртгүүлэхэд бүрдүүлэх баримт бичиг:
- Төрийн албан хаагчийн анкет; /тэргүүн/
- Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ;
- Шалгалтад бүртгүүлэхээр бичгээр гаргасан хүсэлт; ;
- Санхүүгийн тайлан.
- Иргэний үнэмлэхийн хуулбар; /тэргүүн
- Татварын тодорхойлолт;
Гурав: Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтийг хүлээн авах ба бүртгэх:
- Сонгон шалгаруулалтын хороо хүсэлт, холбогдох баримт бичгийг 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 18.00 цаг хүртэл аймгийн Засаг даргын тамгын газрын 211 тоотод хүлээн авна.
- Бүртгүүлэхээр ирүүлсэн төрийн бус байгууллага, хуулийн этгээдийн хүсэлт, холбогдох баримт бичгийн тавигдах болзол, шаардлагыг хангаж байгаа эсэхийг хороо нягтлан шалгана.
- Холбогдох баримт бичгийг бүрэн бүрдүүлсэн төрийн бус байгууллага, хуулийн этгээдийг бүртгэх тухай шийдвэрийг хороо хуралдаанаараа хэлэлцэн гаргах ба болзол хангаагүй бол энэ тухай шалтгааныг мэдэгдэнэ.
Дөрөв: Сонгон шалгаруулалтын хуваарь
- Сонгон шалгаруулалтыг 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр аймгийн Засаг даргын Тамгын газарт зохион байгуулна.
Тав: Анхаарах зүйл.
- Улсын онцгой комиссын шийдвэр, Эрүүл мэндийн яамны зөвлөмжийг мөрдөж ажиллана.
- Сонгон шалгаруулалтад ирэхдээ холбогдох бичиг баримтыг эх хувиар авч ирнэ.
-
5 цаг 23 мин
-
Өчигдөр 10 цаг 06 мин
-
Уржигдар 19 цаг 55 мин
-
Уржигдар 19 цаг 55 мин
-
Уржигдар 10 цаг 55 мин
-
2025-01-13