Хоёр настай хүүхдүүдийг сугалаагаар элсүүлнэ
Үйл явдал
/
2020-09-17

Монгол Улсын Засгийн газар 2020 оны есдүгээр сарын 14-ний өдрийн хуралдаанаараа бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлж, хоёр настнуудыг цэцэрлэгт хамруулахаар шийдвэрлэсэн.

Энэ шийдвэрийн дагуу 2018 онд төрсөн хүүхдүүдийг хамран сургах тойргийн төрийн өмчийн цэцэрлэг болон зөвшөөрөлтэй хүүхэд харах үйлчилгээний төвд хамруулахаар болсон. Бүртгэлийг  цахимаар зохион байгуулж, төрийн өмчийн цэцэрлэгүүдийн хяналтын тоонд нийцүүлэн санамсаргүй байдлаар сонгох шийдлийг гаргажээ. Хоёр настнуудыг цэцэрлэгт элсүүлэх цахим бүртгэлийг есдүгээр сарын 21-ний өдөр эхлүүлэхээр урьдчилан төлөвлөсөн байна. Цэцэрлэгийн бүртгэл болон сургуулийн автобустай холбоотой нийслэлийн Боловсролын газраас өгч байна. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.123.126)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.