Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 149 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газар, Харилцаахолбоо, мэдээлэл технологийн газартай хамтран Төрийн үйлчилгээний нэгдсэн портал системийг аймгийн хэмжээнд 17 сумандаа нэвтрүүлээд байна.
Иргэн та: Төрийн үйлчилгээний нэгдсэн төвөөр дамжуулж дараах 54 нэр төрлийн лавлагаа үйлчилгээг ямар нэгэн чирэгдэлгүй, түргэн шуурхай авч болно.
Операторын системийн давуу тал нь иргэн та төрийн үйлчилгээг харъяалал харгалзахгүйгээр нэг дороос түргэн шуурхай авах боломжтой.Иргэд, бизнес эрхлэгчдийн авдаг төрийн үйлчилгээг хүртээмжтэй, түргэн шуурхай, чирэгдэлгүй, хүнд сурталгүй, ил тод хүргэхэд зайлшгүй хийх шинэчлэл нь төрийн үйлчилгээг цахимжуулах, онлайн хэлбэрт шилжүүлэх явдал юм. Энэ нь харилцан ялгаатай чиг үүрэг бүхий олон төрлийн төрийн байгууллагын зохион байгуулалтыг сайжруулах, үйл ажиллагааны зардлыг бууруулах, үр ашгийг нэмэгдүүлэхээс гадна том төрөөс ухаалаг төр лүү шилжих, цаашлаад иргэн төвтэй төрийн үйлчилгээг хөгжүүлэхэд чухал алхам болно.
Мөн нэвтрэлтийг тоон гарын үсэг, биеийн давтагдашгүй өгөгдөл буюу хурууны хээгээр баталгаажуулахаас гадна төлбөр тооцооны дэвшилтэд шийдэл бүхий олон төрлийн арга хэрэгслүүдтэй зэрэг үйлчилгээний үр дүнг шуудангийн хүргэлт болон цахимаар дамжуулалт хийж үйлчилнэ.Монгол Улсын ЗГХЭГ-ын 84 дүгээр тушаалаар 2020 оны 04 дүгээр сарын 01-нээс эхлэн төрийн үйлчилгээний лавлагаанууд үнэт цаасан дээр биш энгийн А4 цаасан дээр хэвлэгддэг болсон. Харин ингэхдээ баруун доод буландаа QR кодтой уг кодоор систем рүү нэвтэрч баталгаажуулах боломжтой.
-
4 цаг 15 мин
-
Өчигдөр 10 цаг 06 мин
-
Уржигдар 19 цаг 55 мин
-
Уржигдар 19 цаг 55 мин
-
Уржигдар 10 цаг 55 мин
-
2025-01-13