Орон нутгийн хамгаалалтын томилгоот нэгж, удирдлагын бүрэлдэхүүнтэй зохион байгуулах сургалт Баяндун суманд зохион байгуулагдлаа
Үйл явдал
/
2020-09-17

Дорнод аймгийн Цэргийн штабын дарга, дэд хурандаа О.Ганзоригоор ахлуулсан ажлын бүрэлдэхүүн орон нутгийн хамгаалалтын томилгоот нэгжийн бүтэц зохион байгуулалтыг тогтоох тэдгээрийн удирдлага, бие бүрэлдэхүүнийг сургаж бэлтгэх, онц болон дайны байдлын үед орон нутгийн хамгаалалтын үндсэн арга хэмжээг зохион байгуулах бэлтгэлийг хангах зорилготой сургалтыг өнөөдөр буюу 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Иргэний танхимд зохион явуулав. 

Сургалтанд Батлан хамгаалах товчоо, сумангийн удирдлага, нэгдүгээр салааны нэгдүгээр тасаг, дүйцүүлэх албаны бүрэлдэхүүн хамрагдлаа.
Орон нутгийн хамгаалалт, түүний зохион байгуулалт, үндсэн арга хэмжээ, орон нутгийн хамгаалалтад засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагын бүрэлдэхүүний бүрэн эрх, хуулийн этгээд, иргэний хүлээх үүрэг, орон нутгийн хамгаалалтын томилгоот бүлгийн бүтэц, зохион байгуулалт, гүйцэтгэх үүрэг, цэргийн дайчилгааны бэлтгэлийг орон нутагт хангах зэрэг чиглэлүүдээр сургалтын чиглэл багтах юм. 


Хуулийн гол үзэл санаа нь тайван цагт иргэдийг орон нутгийн хамгаалалтын үйл ажиллагаанд сургах, учирч болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, орон нутгийн хамгаалалтын бэлтгэлийг бүхий л түвшинд хангах, орон нутгийн хамгаалалтад төрийн бүх шатны байгууллага, албан тушаалтан, иргэн, хуулийн этгээдийн эрх үүргийг тогтоох замаар Монгол Улсын батлан хамгаалах чадавхыг нэмэгдүүлэх, онц болон дайны байдлын үед орон нутгаа хамгаалах замаар Монгол Улсыг гадны зэвсэгт халдлага, түрэмгийллээс ард иргэдийн оролцоотойгоор батлан хамгаалах, иргэний аюулгүй байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааг эрх зүйн зохицуулалттай болгож байгаа явдал юм. 


Гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн удирдах бүрэлдэхүүн, ерөнхий зориулалттай мэргэжлийн анги, эрүүл мэндийн алба, хэв журам сахиулах алба, механикжуулсан бүлэг, эрүүл мэндийн бүлэг, аврах бүлэг, мал эмнэлгийн хэсэг, сайн дурын бүлэг, хэв журам сахиулах бүлэг, анхны тусламжийн бүлгүүдийн бэлтгэл бэлэн байдлыг шалгалаа.
Мөн Зэвсэгт хүчний жанжин штабын даргын 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Б/1512 тушаалаар Баяндун сумын Засаг даргын Тамгын газрын дарга Д.Хишигтэд “БЭЛТГЭЛ ДЭСЛЭГЧ” цол олгов. 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.223.107.85)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.