Хан-Уул Эко дүүргийн шилдэг өрхийн үйлдвэрлэгч Д.Доржпагма,О.Саранчимэг
Үйл явдал
/
2021-10-12
Хан-Уул дүүргийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Нийгмийн хөгжил- Өрх бүрт” зорилтын хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрт өрхийн үйлдвэрлэгч нарынхаа бичил бизнесийг дэмжин ажиллаж ирсэн.
 
✅2021 онд дүүргийн хэмжээнд 34 бүлгийн 71 иргэний төсөл шалгарч, санхүүгийн буцалтгүй дэмжлэгт хамрагдсан бөгөөд 3 бүлгийн төслийн үйл ажиллагааг онцлон танилцуулж байна.
✅Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны хөгжлийн бэрхшээлтэй иргэн Д.Доржпагма, О.Саранчимэг нарын “Марз бэйкери” төслийг танилцуулж байна.
✅Тус хорооны Д.Доржпагма, О.Саранчимэг нар бүлэг болж, 2018 оноос хойш талх, нарийн боов, тортны жижиг цех ажиллуулж байгаа бөгөөд үйл ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор бүлгийн төсөлд хамрагдаж шалгарсан.
✅Яармаг худалдааны төвд үйлчилгээний цэгтэй болж, борлуулалтаа нэмэгдүүлэн, шинээр нэг ажлын байрыг бий болгон ажиллаж байна.
?Та хамтран ажиллах болон захиалга өгөх бол /88256959/ дугаарт холбогдон хамтран ажиллах боломжтой.
 
“Марз бэйкери”-ийн хамт олон ажлын өндөр амжилт хүсье.
Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.226.34.25)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.