Д.Баттулга: Өчнөөн хүн амь үрэгдлээ. Аз жаргалтай хот ИЙМ БАЙХ уу...
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-09-17

ийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016-2020 оны бүрэн эрхийн хугацааны хаалтын хүндэтгэлийн хуралдаан өнөөдөр (2020.09.17) “Хангарьд” ордны хурлын танхимд болж байна.

 Энэ удаагийн НИТХ-д Монгол ардын намаас 34, Ардчилсан намаас 11 төлөөлөгч сонгогдон ажилласан. Эрх баригч намын зүгээс “Аз жаргалтай Улаанбаатар” хотын мөрийн хөтөлбөрийн биелэлт 94.8 хувьтай байна гэж дүгнэсэнд сөрөг хүчин шүүмжлэлтэй хандаж байгаагаа илэрхийллээ. Ардчилсан намын төлөөлөгчдийн дүгнэж буйгаар энэ мөрийн хөтөлбөр 30-40 хувьтай хэрэгжсэн гэсэн байр суурь илэрхийлсэн юм.

Өнөөдөр 2016-2020 онд ажилласан НИТХ сүүлчийн хүндэтгэлийн хурлаа хийж байна. Бид зүгээр нэг хүндэтгэлийн хурал хийх бус өнгөрсөн дөрвөн жилд Иргэдийн төлөөлөгчдийн хурал хэр ажиллаж, Улаанбаатар хотод маань юу болж өнгөрөв гэдгийг дүгнэх ёстой. Нийслэлчүүдээс нэг л зүйлийг асууя. Та бүхэн 2016 онд сонголтоо хийхдээ МАН-аас дэвшүүлсэн аз жаргалтай хот болгох мөрийн хөтөлбөрийг сонгосон. Гэтэл өнөөдөр Улаанбаатар хот маань аз жаргалтай хот болж чадсан уу гэдгийг дүгнээд үзээрэй.

Өнгөрсөн 2016-2020 онд Ардчилсан намаас олон ажил эхлүүлж байсан. Үүнд, гэр хорооллын дахин төлөвлөлт, агаар, хөрсний бохирдол, хот тохижилт, нийтийн тээврийн шинэчлэл зэрэг ажил багтана. Бид томоохон ажлыг эхлүүлэхдээ үргэлж хотын иргэдээсээ санал хүсэлтийг нь асууж, шийдвэрлэдэг байсан. Өнгөрсөн дөрвөн жилд нийслэлийн агаарын бохирдлыг 50 хувь бууруулсан бол энэ жил 80 болгох талаар ярьж байна.

Бид бол сөрөг хүчин. Хардах эрхтэй. Нийслэлчүүдийнхээ өмнөөс асуудлыг ил тавьж, хэлэх үүрэгтэй. Хотын агаарын бохирдлыг 50 хувь бууруулсан гэдэгт шүүмжлэлтэй ханддаг. Хэдийгээр нүдэнд харагдах агаарын бохирдол буурсан ч үүний цаана маш олон иргэн угаартаж, эрүүл мэндээрээ хохирсон. Нийслэлийн бүх айл өрхөд угаар мэдрэгч тараасан нь угаарын хэмжээ эрс ихэссэнийг хүлээн зөвшөөрч буй явдал. Тиймээс угаарын хийн хэмжээг тогтоохоор олон улсын бие даасан лабораторийн мэргэжилтнүүдээр шинжлүүлэх хэрэгтэй. Энэ бол Улаанбаатар хотод амьдарч буй хүн бүрийн эрүүл мэндийн эрхийн асуудал.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.140.68)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.