НИТХ-с шилдэг 9 төлөөлөгчөө шалгаруулж ӨРГӨМЖЛӨЛ ГАРДУУЛЛАА
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-09-17

НИТХ-ын “отгон” хүндэтгэлийн хуралдаан болж өндөрлөлөө. Хүндэтгэлийн хуралдааны үеэр НИТХ-ын Ажлын албанаас НИТХ-ын даргаар ажиллаж байсан АН-ын Д.Баттулга, иргэн Ц.Сандуй, Д.Баярсайхан нарт хүндэтгэл гардуулж,  ажил үйлсээрээ шалгарсан  есөн төлөөлөгчдийг шилдгээр шалгаруулав.

Хуралдаанд ажил хэрэгчээр оролцож, сонгогдсон тойрогтоо бүтээлчээр ажилласан төлөөлөгчдөөр:

  • Борхүүгийн Сүхбаатар
  • Цэндийн Баатархүү

Хурлын ажлын хороог ахлан, санал санаачлага гарган бүтээлчээр ажилласан төлөөлөгчөөр:

  • Лхагвасүрэнгийн Нарантуяа

Нийслэлийн иргэдийн талархлын хүлээсэн ажлуудыг зохион байгуулж, санаачлагатай ажилласан төлөөлөгчдөөр :

  • Дашнямын Мөнхжаргал
  • Чулууны Гантулга

Хурлаас байгуулагдсан ажлын хэсгийг ахлан, санал санаачилга гарган ажилласан төлөөлөгчдөөр:

  • Нацагдоржийн Батсүмбэрэл
  • Цагааны Байгальмаа

Олон нийтийн ажиллагаа, зохион байгуулсан спортын арга хэмжээнд амжилт гаргасан төлөөлөгчдөөр:

  • Түмэндэлгэрийн Батцогт
  • Ёндонгийн Цацралтуяа
Сэтгэгдэл:
Таны IP: (3.146.37.250)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.