Коронавирусийн халдварыг түргэвчилсэн байдлаар тестээр шалгах ТҮЦ ажиллуулж байна
Үйл явдал
/
2020-09-18

АНУ-ын Лосанжелес хотод коронавируст халдварыг тестээр үзэх Юнион станцын туршилтын ТҮЦ ажиллаж эхэлсэн бөгөөд долоо хоногийн Лхагва гарагаас Ням гарагийн 09-15 цагийн хооронд ажиллаж байна. Тус киоскоор дамжуулан өдөрт 500 хүртэлх хүний шинжилгээ авах чадвартай ба тухайн иргэний эрүүл мэндийн даатгалаар үйлчилгээ үзүүлж байна. 

Шинжилгээг зөвхөн захиалгаар хийдэг бөгөөдүүнийг үйлчлэгч удирддаг боловч өвчний шинж тэмдэг илрэх, халдварын эрсдэлтэй иргэдэд шууд үйлчлэх боломжтой юм. 

Иргэдийн хэлж байгаагаар амралтын өдрүүдэд гэр бүл, найз нөхдийндөө зочлохоосоо өмнө тус киоскоор үйлчлүүлдэг гэсэн байна.  

Энэхүү киоскыг ашиглан коронавирусийн шинжилгээг түргэвчилсэн байдлаар өгөх нь шинжилгээний хариу найдвартай, хариуг хурдан өгч байгаа нь иргэдийн талархлын ихээхэн хүлээж байна.  Тус улсын Нийгмийн эрүүл мэндийн ажилтнуудын үзэж байгаагаар энэхүү туршилтын киоскыг ашигласанаар коронавируст халдварын цартахлыг зогсоох, эрт илрүүлэх  ач холбогдолтой юм. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.143.205.27)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.