Тэрбээр энэ талаар "Өнөөдөр баруун бүсийн аймгуудад ган зуд нүүрлэх аюул тулгарч байна. Ган зудын эрсдэлээс гарахын тулд хамгийн түрүүнд өвс тэжээлийн хангамжийн асуудал байгаа. Өнөөдөр Хэнтий, Сүхбаатар зэрэг аймгууд манай улсын өвч тэжээлийн суурь бааз болж байна. Гэвч тус суурь баазуудад өвс тэжээлийн үнэ өмнөх жилүүдийнхээс огцом нэмэгдсэн.
Өнгөрсөн онд хатааж шахсан 25 кг өвс Дорнод, Сүхбаатар аймагт 2500 төгрөг байсан. Энэ жилийн хувьд хатааж шахсан 18 кг өвс хөдөө орон нутагт 5000-6000, Улаанбаатар хотод 11-12 мянган төгрөг болж нэмэгдсэн байна. Ийм учраас Засгийн газар энэ байдалд дүгнэлт хийж малчид, мал аж ахуй эрхлэгчдээ эрсдэлээс хамгаалах ёстой. Үүний тулд өвс тэжээлийн хангамжийг сайжруулахын тулд импортоор өвс тэжээл оруулж ирэх асуудлыг шийдвэрлэх ёстой. Дотооддоо өвс тэжээлийн аж ахуй хөгжүүлэх шаардлага байна" гэлээ.
2021 оны улсын төсөвт ядаж Баяннуурын тэжээлийн аж ахуйн 6000 га газрын услалтын системийг сайжруулах өртөг зардлыг тавьж өгч эрсдэлээс гарах шаардлагатай байна. Тиймээс энэ талаарх санал хүсэлтээ Монгол Улсын Ерөнхий сайдад хүргүүлж байгаа аж.
-
3 цаг 0 мин
-
Өчигдөр 10 цаг 06 мин
-
Уржигдар 19 цаг 55 мин
-
Уржигдар 19 цаг 55 мин
-
Уржигдар 10 цаг 55 мин
-
2025-01-13