УИХ-ын гишүүн Ш.Адьшаа Монгол Улсын Ерөнхий сайдад хүсэлт хүргүүлсэн талаараа мэдээллээ. Тодруулбал, “Монгол орны ихэнх нутаг, тэр дундаа баруун бүсийн нутгууд гантай байсны улмаас зуд нүүрлэх аюул тулгараад байна. Ган гачгаас болоод малчдын амьдралд хүндэрсэн.
Хамгийн түрүүнд өвс тэжээлийн хангамжийн асуудал тулгараад байна. Хэнтий, Сүхбаатар аймгууд Монголын өвс, тэжээлийн гол суурь бааз.
Гэтэл эдгээр аймгуудад зарагдаж байгаа өвс, тэжээлийн үнэ өмнөх жилүүдийнхээс хэд дахин өссөн байна. 2019 онд Дорнод, Сүхбаатар аймагт 25 кг-аар боосон өвс 2,500 төгрөг байсан бол энэ жил 18 кг-тай өвс 5-6 мянга, Улаанбаатарт 11-12 мянган төгрөгийн үнэтэй болсон байна. Өвс, тэжээлийг баруун аймгууд руу тээвэрлэхэд 20 гаруй мянган төгрөгөөр худалдаалахаар байна.
ХХААЯ-наас олон ажил санаачилж байгаа. Импортоор тэжээл оруулж ирэх асуудлаар шийдвэр гаргах хэрэгтэй байна. Түүнчлэн өмнө нь ажиллаж байсан тэжээлийн аж ахуйнуудыг сэргээх шаардлага бий. Ирэх оны төсөв хэлэлцэж эхлэх гэж байгаатай холбогдуулан 1990-ээд оноос өмнө эрхэлж байсан тэжээлийн аж ахуйг сэргээх асуудлыг тусгуулахаар Ерөнхий сайдад хүмэлт хүргүүллээ" гэв.
-
3 цаг 6 мин
-
Өчигдөр 10 цаг 06 мин
-
Уржигдар 19 цаг 55 мин
-
Уржигдар 19 цаг 55 мин
-
Уржигдар 10 цаг 55 мин
-
2025-01-13