С.Эрдэнийн үлдээсэн өрийг Ерөнхийлөгч Х.Баттулга зохицуулж эхэлжээ
Үйл явдал
/
2020-09-18

АН-ыг мөнгөний нам болгож, нэр дэвшигчдээ ТҮЦ-ны машин болгосон С.Эрдэнэ өөрөө мөнгөтэй үлдэж, намаа өртэй үлдээгээд огцорсон. Түүний орыг залгаад буй энэ шалгалтаар С.Эрдэнэтэй холбоотой 8 тэрбум төгрөгийн зөрчил илэрснийг намынхаа нэр хүндийг бодолцон маш нууцалж байгаа юм байна. Үүнээс 3 тэрбум нь сох дутаад байгаа бололтой. 

 С.Эрдэнэ сонгуулийн үйл ажиллагаанд зарцуулсан хэмээн тайлбарлаж буй ч хаана, юунд зарцуулсан баримт нь олдохгүй байгаа юм байна. Шаварт унасан шарын эзэн гэгчээр түүний халааг авч намын даргын үүрэг гүйцэтгэгчээр үлдсэн Ц.Туваан орон нутгийн сонгуулиар ухуулагч болон хэвлэл мэдээллийнхний өр ширийг барагдуулахын тулд  наашаа гэх хүн бүрээс тусламж дэмжлэг гуйж байгаа аж.   Улс төрд Ерөнхийлөгч Х.Баттулгын хүн хэмээн яригддаг  түүнийг АН-ын даргаар жинхэлж чадах эсэх нь энэ удаагийн сонгуулийн үр дүнгээс шууд шалтгаална.

Тиймээс 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар туг тойрох хүсэлтэй байгаа Ерөнхийлөгч Х.Баттулга  Ц.Туваанд гар сунгаж,  С.Эрдэнийн үлдээсэн өр ширийг зохицуулж эхэлжээ. Эхний ээлжинд хэвлэлийнхэнд өгөх ёстой 1,8 тэрбум төгрөгийг зохицуулахаа амлажээ. Үүнээс үзвэл Ерөнхийлөгч Х.Баттулга АН-аас дахин Ерөнхийлөгчид нэр дэвшихээр орон нутгийн сонгуулиар хөлөө бэхжүүлж эхэлсэн бололтой.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.186.79)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.