ЯНДАНГАА ХӨӨЛЬЕ аянд ЧИНГЭЛТЭЙЧҮҮД нэгдлээ
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-09-19

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны "Түүхий нүүрсийг хэрэглэхийг хориглох тухай" 62 дугаар тогтоолыг хэргжүүлэх хүрээнд Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооноос "ЯНДАНГАА ХӨӨЛЬЕ" аяныг 2020 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс 12 дугаар сарын 20-ны өдрийг дуустал улсын хэмжээнд зохион байгуулж байгаа бөгөөд Чингэлтэйчүүд энэхүү аянд нэгдэж, улмаар 9 дүгээр сарын 18-ны өдөр хороодын Засаг дарга нар, Орон тооны бус ажилтнуудын дунд угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, эрсдэлийн үед анхны тусламж хэрхэн үзүүлэх, зуух, пийшин, яндангийн бүрэн бүтэн байдлыг шалгах, угаарын хий мэдрэгчийн зөв хэрэглээний талаар мэдлэг олгох сургалт семинарыг мэргэжлийн байгууллагуудтай хамтарч зохион байгууллаа.

Сургалт, семинарыг Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл нээж орон тооны бус ажилтнуудыг хариуцсан айл өрх бүрээр орж, заавар зөвлөгөө өгч, иргэдийн эрүүл мэнд, амь насыг хамгаалах, амьдралын зөв дадалтай болгоход онцгой анхаарч ажиллахыг онцолж хэллээ.

Энэхүү сургалт семинарт Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны Ажлын албаны дарга н.Эрдэнэбулган, Нийслэлийн агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал, Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Ариунтуяа, Дүүргийн Засаг даргын Төсөл хариуцсан Орлогч Ж.Чимэдцогзол болон холбогдох хэлтэс албадын дарга нар, 7-19 дүгээр хорооны Засаг дарга нар, 680 Орон тооны бус ажилтнууд оролцлоо.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.72.74)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.