Дэлхийн банк: Монголчууд үр хойчдоо ӨР ҮЛДЭЭЖ байна
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-09-19

Дэлхийн банк пүрэв гаригт “Уул уурхай ба оюун ухаан” тайланг танилцууллаа. Энэхүү судалгаа нь нэг улсад 5-6 жилийн давтамжтай хийгддэг юм байна. Харин энэ удаагийн Монгол Улсад хийсэн судалгаа “Байгалийн баялгийн өгөөжийг институц болон хүний хөгжилд чиглүүлэх нь” гэх сэдвийг хамарсан байна. Судалгааны тайлантай бүрэн эхээр танилцах.

Монгол Улс сүүлийн 20 жилийн хугацаанд уул уурхайн салбараас орж ирсэн 100 төгрөг тутмын ердөө нэг төгрөгийг хойч ирээдүй үедээ хуримтлуулсансүүлийн 20 жилийн хугацаанд уул уурхайн салбараас орж ирсэн 100 төгрөг тутмын ердөө нэг төгрөгийг хойч ирээдүй үедээ хуримтлуулж

Судалгааны тайланд Монгол Улс уул уурхай түшиглэсэн эдийн засгийн бүтэцтэй бөгөөд энэхүү салбараас орж ирэх орлогынхоо 99 хувийг шууд зарцуулах, эсвэл барьцаалан зээл авч байгаа нь хойч хойш үедээ өр өвлүүлэх эрсдэл болж байгааг онцгойлон анхааруулжээ. Монгол Улс 2004 оноос томоохон уул уурхайн ордуудаа ашиглаж эхэлснээс хойш эдийн засаг жил бүр дунджаар 7.2 хувиар өсөж, хурдацтай хөгжиж буй улс оронд тооцогдох болсон. Харамсалтай нь сүүлийн 20 жилийн хугацаанд уул уурхайн салбараас орж ирсэн 100 төгрөг тутмын ердөө нэг төгрөгийг хойч ирээдүй үедээ хуримтлуулж байгаа нь маш хангалтгүй үзүүлэлт болж байгааг онцолжээ. Хамгийн гол нь хойч үеэсээ харамласан байгалийн баялгийн өгөөжийн тэрхүү 99 хувиа бид зөв зүйтэй, үр дүнтэй зарцуулж чадаж байна уу гэдэгт "үгүй" гэх хариулт өгсөн байна.

Судалгааны дүгнэлтээс харахад манай үе үеийн эрх баригчид уул уурхайгаас орж ирэх орлогыг улс төрийн явцуу сонирхол, эрх ашиг, албан тушаалаа хадгалахын төлөөх популист үйл ажиллагаандаа зарцуулсаар ирсэн нь үүнд хамгийн ихээр нөлөөлсөн гэж хэлж болохоор аж. Тухайлбал, уул уурхайн орлогыг нийгмийн халамж байдлаар зарцуулах нь нэг талдаа иргэдийн амьжиргааг дээшлүүлсэн ч халамжийг хавтгайруулсан явдал нь иргэдийг ажил хийх сонирхолгүй, тэмцэх чадваргүй, бэлэнчлэх сэтгэлгээнд хөтөлж байна. Энэ нь эдийн засгийн өсөлтийг дагаж иргэдийн боловсрол, бүтээмж улам бүр нэмэгдэж байх ёстой зарчимд төрийн бодлого алдагдаад удаж байгааг харуулах аж.   

Хэдий бид уул уурхайн салбарын орлого, гадаадын зээл тусламжийг дэд бүтэц хөгжүүлэх болон эдийн засгийг төрөлжүүлэх чиглэлд хөрөнгө оруулсаар ирсэн ч үр ашигтай, тогтвортой эдийн засгийн өсөлтийн суурийг бий болгож чадаагүй л байна.

Дэлхийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Андрей Минхев “Уул уурхайн баялгийн өгөөжийг илүү төрөлжсөн, хүртээмжтэй эдийн засгийн өсөлт болгон хувиргахын оронд Монгол Улс эрдэс баялгаасаа улам хараат болж байна. Үүний зэрэгцээ чадварлаг, мэргэшсэн ажиллах хүчнээ дутуу ашиглаж, мөн институцийн чанар доройтсоор байна” гэдгийг хэлсэн юм. Мөн тэрээр “Хүн болон институци гэх мэт өгөгдсөн суурь баялгаа дутуу ашиглаж байгаагаас үйлдвэрлэл болон экспортыг төрөлжүүлж чадахгүй, улмаар дэлхийн түүхий эдийн зах зээлээс улам хараат болж, үнийн савлагаанд улам өртөмтгий болж байна. Энэ мухардмал байдлаас гарахын тулд уул уурхайд хөрөнгө оруулдаг шигээ хүнийхээ боловсрол, оюун ухаан буюу хүнээ болон институцээ хөгжүүлэхэд дорвитой хөрөнгө оруулдаг болох хэрэгтэй” гэж зөвлөжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.14.251.57)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.