Уг хэлэлцүүлэгт эрүүл мэндийн үйлчилгээ эрхлэгч байгууллагууд, технологийн компанийн төлөөлөл оролцож, эрүүл мэндийн салбарт тулгарч буй цахим шилжилтийн асуудлыг хөндөн ярилцсан юм.
Эрүүл мэндийн байгууллагууд цахим үйлчилгээг нэвтрүүлсээр ирсэн ч нэгдмэл зохион байгуулалт дутагдсаар байна. Эмнэлэг бүр өөрсдийн нөөц боломжит тааруулан цахим системийг бие даан нэвтрүүлж байна. Гэвч энэ бүх оролдлогууд иргэдийн хэрэгцээ шаардлагыг хангаж чадахгүй байгааг шийдэх шаардлага үүссэнийг хэлэлцүүлэгт оролцогчид санал нэгтэй хэлж байна.
Эмнэлгийн тусламж, үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэхэд цахим шилжилт зайлшгүй хэрэгцээтэй юм. Тухайлбал, иргэд үзлэг, шинжилгээ өгөхдөө заавал биечлэн очилгүйгээр цахимаар цаг авах, мөн шинжилгээний хариугаа цахимаар авч, эмчтэйгээ цахимаар ярилцах, тухайн иргэн аль ч шатлалын эмнэлэгт очсон өмнөх бүх хугацааны эмнэлгийн үйлчилгээ, эмийн жорын мэдээллийг нэгдсэн байдлаар харах боломжтой болгох зэрэг асуудлыг шийдэх гарц шийдлийг энэхүү хэлэлцүүлгээр хөндлөө.
Хэлэлцүүлэгт “Эрүүл мэндийн салбарын цахим хөгжил”, “Улсын нэгдүгээр төв эмнэлгийн цахим системийн ашиглалт”, “Эрүүл мэндийн даатгал-Цахим үйлчилгээ”, “Дүүргийн нэгдсэн эмнэлэгт ашиглаж буй цахим систем” зэрэг сэдвээр холбогдох байгууллагын мэргэжилтнүүд илтгэл тавьж хэлэлцүүлсэн юм.
-
3 цаг 18 мин
-
Өчигдөр 10 цаг 06 мин
-
Уржигдар 19 цаг 55 мин
-
Уржигдар 19 цаг 55 мин
-
Уржигдар 10 цаг 55 мин
-
2025-01-13