УОК хяналт шалгалтгүйгээр улсын хилээр гадны иргэдийг нэвтэрүүлсэн гэх мэдээлэл сүүлиийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсантай холбогдуулан УОК, Хил хамгаалах Ерөнхий газар, Цагдаагийн Ерөнхий газрын удирдлагууд тайлбар хийлээ.
Өнөөдрийн байдлаар 22 мянган иргэнийг гадаадаас татан авсан. Мөн одоогоор дэлхийн 46 орноос 10 мянган иргэн нутаг буцах хүсэлтээ илгээсэн байна. Монгол Улсад ажиллах гадны иргэд болох инженерүүд, багш, зэрэг гадны иргэдийг мөн зохион байгуулалттайгаар татан авч байгаа аж. Тухайн аж ахуйн байгууллагаас Засгийн Газарт гаргасан хүсэлтийг үндэслэн энэхүү үйл ажиллагааг явуулж байгаа аж.
Албаныхны өгсөн мэдээллээр Замын-Үүд боомтоор ирсэн Хятадын иргэдийг ирсэн даруйд нь коронавирусийн шинжилгээнд хамруулах бөгөөд мөн бусад иргэдийн адил 21 хоног тусгаарлагдана. Улсын хилээр нэвтэрсэн иргэд зөвхөн Засгийн газар болон УОК-ын шийдвэрийн дагуу нэвтэрнэ. Улсын хилийг зөвшөөрөлгүйгээр хууль бусаар нэвтэрсэн нэг ч хүн байхгүй. Тиймээс олон нийтэд ташаа мэдээлэл тараасан хүмүүс дээр цагдаагийн байгууллага шалгалтын ажиллагаа явуулж эхэлсэн" гэлээ.
-
3 цаг 15 мин
-
Өчигдөр 10 цаг 06 мин
-
Уржигдар 19 цаг 55 мин
-
Уржигдар 19 цаг 55 мин
-
Уржигдар 10 цаг 55 мин
-
2025-01-13