УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, ЭМДEГ-ын удирдлагууд орон нутагт ажиллаж байна
Үйл явдал
/
2021-09-27
УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэнгээр ахлуулсан албаныхан өнөөдөр Сүхбаатар аймагт ажиллаж ЭМД-ын тухай хуулийн шинэчлэл, ЭМДҮЗ-ийн 03 дугаар тогтоолын хэрэгжилт, иргэн-даатгуулагчдад үзүүлсэн тусламж, үйлчилгээний гүйцэтгэлийн XML программ, тохиолдолд суурилсан төлбөрийн арга, нэг худалдан авагчийн тогтолцоо зэрэг даатгалын үйл ажиллагааны шинэчлэлтийн хүрээнд хийгдэж байгаа ажлуудын хэрэгжилтийг хянан шалгах, дэмжлэгт хяналтыг зохион байгуулж байна.
Мөн Сүхбаатар аймгийн гэрээт эрүүл мэндийн байгууллагуудад Эрүүл мэндийн даатгалын багц хуулийн шинэчлэл, ЭМДҮЗ-ийн 03 дугаар тогтоол болон Ковид-19-ийн үед үзүүлсэн тусламж, үйлчилгээний санхүүжилтийн талаар цахим сургалт, хэлэлцүүлгийг зохион байгуулж, эмч мэргэжилтнүүдийн сонирхсон асуултад хариулт өгч ажиллаж байна.
 
 
 
 
 
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.132.99)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.