Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ
Үйл явдал
/
2020-09-09

Засгийн газрын ээлжит хуралдаан 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2020 оны 09 дүгээр сарын 3-4-ний өдөр Дорноговь, Өмнөговь аймагт ажиллан газрын тос боловсруулах үйлдвэр, төмөр зам, Тээвэрчдийн үйлчилгээний цогцолбор зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцсан. Энэ талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ хуралдаанд танилцуулав. Үүнтэй холбогдуулан:

- Тавантолгойн нүүрсний ордын гадаргуугийн ерөнхий төлөвлөгөөг энэ ордод түшиглэсэн аж үйлдвэр, дэд бүтэц, хот байгуулалтын хөгжлийн төлөвлөгөөтэй уялдуулан гаргах

- Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, санхүүжилтийн талаар танилцуулж, тусгай зориулалтын компани байгуулах, хувь эзэмшлийг нь тогтоох, шаардлагатай үлдэгдэл хөрөнгийг санхүүжүүлэх тухай хэлэлцүүлэх

- Өмнөд бүсийн уул уурхайн төслүүдийн эрчим хүчний хэрэгцээг хангах цахилгаан станц барих талаар холбогдох арга хэмжээ авах, шаардлагатай бол Засгийн газрын хуралдаанаас шийдвэр гаргуулах

- Өмнийн говийн бүтээн байгуулалтад гадаргын болон гүний усыг байгаль, экологийн танцвэрийг алдагдуулахгүйгээр зохистой ашиглах нөхцөл, боломжийн талаарх эдийн засаг болон эрх зүйн үндэслэл, танилцуулга хийх

- “Эрдэнэс Тавантолгой” компанийн хөрөнгө оруулсан, санхүүжүүлсэн төслүүдийн хөрөнгө оруулалт, санхүүжилт, зарцуулалтад хяналт шалгалт хийх зэргийг холбогдох сайд, агентлаг болон аймгуудын Засаг дарга нарт даалгав.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.14.245.167)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.