УРИАЛГА
Үйл явдал
/
2021-03-29

Улс орныг хамарсан цар тахал гарсан эрсдэлтэй үед шантрахгүй, амралтгүй ажиллаж байгаа нийт үйлдвэрлэгчид, малчид, тариаланчид, худалдаачид та бүхэндээ Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон салбар яамныхаа хамт олныг төлөөлөн гүн талархал илэрхийлье.

Та бүхний хүчин чармайлт, хичээл зүтгэлээр хөл хорионы хүндхэн үеийг хүнсний хомсдолгүй даван туулж байна.

Ковидын нөхцөл байдал хүндэрч, өдрөөс өдөрт цар тахлын халдвар нэмэгдсээр байгаа энэ үед Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын зүгээс аль болох хөл хорио тогтоохгүй байж, иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах чиглэлд илүү хичээн ажиллаж байна.

Хаврын улирал бол бидний хувьд, манай салбарын хувьд алдаж болохгүй алтан агшин. Малчид төлөө хүлээн авч, тариаланч-ногоочид маань намар авах ургацаа тарьдаг чухал цаг. Энэ үед бид бүгд улс орон даяараа нийтийг хамарсан хөл хориог хүсэхгүй байгаа гэдэгт итгэлтэй байна.

Монгол Улсын нийт иргэд бид бүгд халдвар хамгааллынхаа дэглэмийг л сахья. Амны хаалтаа тогтмол  зүүе. Энэ бол та бидний зүгээс хийж чадах маш энгийн үйлдэл билээ. Та бүхнээсээ үүнийг л хүсэх гэсэн юм. Мөн худалдаа үйлчилгээ эрхлэгчид та бүхэн үйлчлүүлэгч нартаа ч дэглэмээ сайтар мөрдөж ажиллахыг уриалж байна. Баярлалаа.

 

“ЦАР ТАХЛЫН ЭРСДЭЛЭЭС ХАМТДАА СЭРГИЙЛЬЕ”

 


Загджавын МЭНДСАЙХАН
Монгол улсын засгийн газрын гишүүн
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд

 

Уриалгыг ЭНД ДАРЖ үзнэ үү.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.7.131)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.