Мэдээллийн технологоор дамжуулан аялал жуулчлалыг хөгжүүлнэ
Үйл явдал
/
2020-08-28

Өнөөдөр БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл Мобиком корпорацийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн Тацуяа Хамадаг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Байгаль орчин, аялал жуулчлалын чиглэлээр хамтран ажиллах боломж, чиглэлүүдийн талаар санал солилцсон юм.

Мобиком корпорацийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн Тацуяа Хамада: “Юуны өмнө таньтай хамтран ажиллахдаа үргэлж таатай байдгаа хэлмээр байна. Өнөөдөр бид Байгаль орчны салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, нийгмийн хариуцлагын хүрээнд хэрхэн хамтран ажиллах боломж байгаа талаар санал солилцох хүсэлтэй байна. Орчин үед мэдээлэл технологи, аялал жуулчлалын салбар салшгүй холбоотой болсон. Тиймээс бидний хамтын ажиллагаа өргөн хүрээнд хэрэгжих боломжтой гэж бид харж байна.” гэсэн юм.

 

БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл: Харилцаа холбоо, мэдээлэл технологийн салбарт тэргүүлэгч Мобиком корпараци нийгмийн хариуцлагынхаа хүрээнд олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байсныг мэднэ. Байгаль орчин, аялал жуулчлалын чиглэлд хамтран ажиллах өргөн боломж хийгээд шаардлага байгаа. Тухайлбал, аялал жуулчлалыг мэдээллийн технологитой хослуулан хөгжүүлэх нөөц боллмж их бий. Салбарын сайдын хувьд бүх түвшинд дэмжин ажиллана.” гэлээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.186.143)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.