Цэргийн албанд татагдсан залуусыг аймгийн удирдлагууд үдэн гаргалаа
Үйл явдал
/
2020-10-22
ЦЭРГИЙН АЛБАНД ТАТАГДСАН ЗАЛУУСЫГ АЙМГИЙН УДИРДЛАГУУД ҮДЭН ГАРГАЛАА
2020 оны хоёрдугаар ээлжээр цэргийн албанд татагдсан залуусыг аймгийн удирдлагууд үдэн гаргах ажиллагаа өнөөдөр боллоо. Дорнод аймаг 2017 оноос эхлэн цэрэгт үдэн гаргах, албаа хаан ирж буй залуусаа угтан авах ёслолын арга хэмжээг тогтмол зохион байгуулж байгаа юм.
Уламжлал болгон зохион байгуулах тус арга хэмжээнд Дорнод аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат, аймгийн цэрэг татлагын товчоо, аймгийн Цэргийн штабын дарга дэд хурандаа О.Ганзориг болон сумдын цэрэг татлагын товчооны дарга нар болон энэ оны хоёрдугаар ээлжээр цэрэгт татагдаж байгаа залуусын гэр бүлийнхэн оролцлоо.
Энэ удаагийн хугацаат цэргийн албанд 14 сумаас 18-25 насны залуус хамрагдаж, тэнцэж татагдсан залуус Улаанбаатар хотын цэргийн хүрээний анги салбар, Зэвсэгт хүчний 327 дугаар анги, Сүхбаатар аймгийн зэвсэгт хүчний 338-р анги, Эрдэнэцагаан сумын хилийн 0146 дугаар анги нэгтгэлүүдэд хуваарилагдсан юм.
Цэрэг татлагын явцын ирц оролцоо өмнөх жилүүдийнхээс өссөн үзүүлэлттэй, бие бялдрын ерөнхий хөгжил сайжирсан талаар цэрэг татлагын товчооноос мэдээлэл хүргэж байлаа.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.220.53.93)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.