Самбо бөхийн 2021 оны ДАШТ Москва хотод болно
Б.Баабар
/
2020-10-22
Олон улсын самбо бөхийн холбооны (FIAS) удирдах зөвлөлийн хурлаас 2021, 2022 онд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах хотыг зарлажээ.

Үүний өмнөхөн коронавируст цар тахлын улмаас 2020 оны ДАШТ-ийг Туркменистанаас Сербийн Нови-Сад руу шилжүүлээд байсан билээ.

FIAS-ын удирдлага Туркменистанд тэмцээн зохион байгуулах товыг хоёр жилээр хойшлуулж 2022 оны ДАШТ-ий эрхийг өгчээ. Харин 2021 оны ДАШТ-ийг ОХУ-ын нийслэл Москва хотод зохион байгуулахаар шийдвэрлэв.

Сэтгэгдэл:
Таны IP: (13.59.58.185)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.