Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Ардчилсан нам дахь гишүүнчлэлээ сэргээлээ
Б.Баабар
Үйл явдал
/
2020-10-22
Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Ардчилсан нам дахь гишүүнчлэлээ сэргээж байгаагаа дөнгөж сая албан ёсоор мэдэгдлээ.

Тодруулбал, тэрбээр хуулийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаандаа намын гишүүнээсээ татгалзаад байсан бөгөөд ажлаа өгснөөс хойш дөрвөн жилийн дараа ийнхүү  гишүүнчлэлээ өөрийн хүсэлтээр сэргээж, намын үнэмлэхээ гардаж авлаа.

Энэ талаар Ц.Элбэгдорж хэлэхдээ "Ардчилсан нам хувь хүний эрх, эрх чөлөөг дээдэлдэг, баялаг бүтээгчдийг дэмждэг ийм үнэт зүйлтэй нам. Үнэт зүйлээ сэргээж, үүсч бий болсон тэр буйран дээрээ бат зогсохыг хүсч байна" гэв.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.137.67)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.