Улсын аварга Д.Сумъяабазар Улаанбаатар хотыг удирдана
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-10-22

Аймаг, нийслэл сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийг сонгох сонгууль хууль журмын дагуу болж эрх баригч МАН нийслэлд үнэмлэхүй олонхийг бүрдүүлсэн. Энэ ч утгаараа Засаг барьж байгаа нам хотыг удирдах нь тодорхой.

Тэгвэл МАН-ын удирдах зөвлөл хуралдаж хотыг удирдах эрхмийг тодруулжээ. Улмаар Нийслэлйин МАН-ын дарга, УИХ-ын эрхэм гишүүн Д.Сумъяабазарыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар томилохоор тохиролцжээ.

Тэрбээр 2018 онд Нийслэлийн МАН-ын хорооны дарга болж 60 тэрбумын гэх хэргийн автор Ц.Сандуйгаас эл албыг авсан. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, УИХ-ын гишүүний албыг хашиж, төр түшилцэн Ухнаагийн Хүрэлсүхийн Засгийн газарт Уул уурхайн сайдаар ажиллаж байсан туршлагатай нэгэн.

1991 онд Нийслэлийн 77-р дунд сургууль, 2005 онд Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Компьютер техник менежментийн сургууль, Бизнесийн удирдлагын бакалавр зэрэгтэй.

Эй Би Си Девелопмент” ХХК-ий Ерөнхий захирал

2003 ”Асашёорюү сан” ТББ-ын дэд тэргүүн, 2006-2013 онд Үндэсний хөрөнгө оруулалтын банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, 2009 Монголын чөлөөт бөхийн холбооны дэд ерөнхийлөгч, 2013 ”Рояал Плаза” ХХК-ий зөвлөх, 2013 Монголын спортын барилга байгууламжийн холбооны ерөнхийлөгч, 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2017 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүнээр ажиллаж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.16.218.221)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.