УИХ-ын гишүүн Б.Баярсайхан  Модон жорлонг бүрэн өөрчлөх ажлыг хийнэ
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-10-23

 

2020оны УИХ-ын сонгуульд Завхан аймгийн сонгогчдийн итгэлийг хүлээн сонгогдож гарсан УИХ-ын гишүүн Б.Баярсайхан Хүүхдийн орчин дахь Модон жорлонг бүрэн устгахаар шийдэж  уг асуудлыг шийдвэрлэх мөнгө нь төсөвт суулгасан байна.

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан  хэлэхдээ “Миний бие БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа тухайн үеийн сайд Б.Баатарбилэг болон одоогийн сайд Л.Цэдэвсүрэнтэй хамтран хүүхдийн модон жорлонг бүрэн халахад онцгой анхаарч ажилласан. МАН-ын мөрийн хөтөлбөрт ч, МУын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт ч тусгасан.

Бид хөгжлийн эрин үетэй хөл нийлүүлэн алхаж байгаа шинэ зуунд хойч ирээдүй маань модон жорлон хэрэглэж байгаа нь хөгжлийн “эмгэнэл” бөгөөд энэ хоцрогдлыг бүрэн арилгахыг УИХ ч бүрэн дэмжиж, 2021 оны төсөвт хөрөнгө мөнгө төсөвлөсөн байгаа.

Саяхан Ерөнхий сайд У.Хүрэлсүх БШУЯ дээр ажиллахдаа энэ асуудалд онцгой анхаарч, ирэх 2 жилд модон жорлонг халах үүрэг даалгавар өгсөн. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 819 сургууль, цэцэрлэг, дотуур байр модон жорлонтой байгаа бол Завхан аймагт л гэхэд 95 байна. Завхан аймгийн сумдад ЗДТГ-ын барилга барих хүсэлтийг орон нутгаас тавьж байгаа боловч түүнээс илүүтэйгээр нэн тэргүүнд хүүхдийн модон жорлонг орчин үеийн стандартад нийцсэн, цоожтой хаалгатай, халуун хүйтэн устай, шүршүүртэй ариун цэврийн байгууламжаар солих ажлыг хийх болно.

Энэ асуудлыг дэмжиж байгаа УИХ-ын эмэгтэй гишүүддээ баярлалаа. Бид бүгдээрээ энэ эрс өөрчлөлтийг хийж чадна!  хэмээн хэлсэн байна.

Цаг үеийн энэ их хоцрогдлоос  гаргах үйл ажиллагааг эхний ээлжинд сургууль цэцэрлэгүүд, дотуур байрнууд дээр шинэчлэлт хийж амжилттай хэрэгжвэл 2022 он гэхэд 820 байгууллага тэнд суралцагчид, хүүхдүүд орчин үеийн стандартад нийцсэн  ариун цэврийн байгууламжтайгаар, эрүүл мэндийн шаардлага хангасан тавтухтай орчин нөхцөлд  суралцаж эхлэнэ гэдгийг тэрбээр онцолжээ...

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.91.254)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.