"Жаст"-ын Ш.Батхүүд 6 жилийн ял оноож "Бөмбөгөр"-ийн Г.Алтанг ЦАГААТГАЛАА
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-10-23

Авлигатай тэмцэх газар (АТГ)-аас "Жаст" группийн Ш.Батхүүг "Эрдэнэт" үйлдвэрийн 51 хувийг барьцаанд тавьж, гаднын "Стандарт" банкнаас их хэмжээний зээл авсан хэрэгт яллагдагчаар татан шалгаж байгаа билээ. Түүнтэй хамт "Алтжин" группын Ерөнхий захирал Г.Алтан, түүний хүү Э.Сүрэн нарыг нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн гэх үндэслэлээр яллагдагчаар татсан байдаг.  Тэдэнд холбогдох хэргийг өнгөрсөн сард шүүхэд шилжүүлсэн бөгөөд уг хэргийг шүүх хурал Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр /2020.10.22/ 13 дахь өдрөө үргэлжилж, дөнгөж сая шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ танилцууллаа. 

Шүүхээс Ш.Батхүүд найман жилийн хорих ял оноож, Ч.Ганзориг, Б.Мөнхжаргал, Г.Амарбат нарын хэргийг хэрэгсэхгүй болгон, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Г.Алтан, Э.Сүрэн нарыг гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдоогүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгалаа.

Сануулахад, Г.Батхүү, Г.Алтан нарт холбогдох хэргийн шүүх хурал энэ сарын 05-ны өдрийн даваа гарагт эхэлсэн. Тэднийг хуурамч бичиг баримт, тамга тэмдэг, хэвлэмэл маягт ашиглан гаднын "Стандарт" банкнаас 109 сая ам.долларын зээл авч, бусдад онц их хэмжээний хохирол учруулсан буюу "Жаст"-ын Ш.Батхүүг мөнгө угаасан, залилсан, хуурамч бичиг баримт үйлдсэн гэж яллаж байгаа бол "Алтжин" группын Ерөнхий захирал Г.Алтан болон түүний хүү Э.Сүрэн нарыг нотлох баримт хуурамчаар үйлдэж, устгасан гэх үндэслэлээр шүүсэн юм. 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.222.184.200)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.