Зэвсэгт хүчний жанжин штабын дарга ХОШУУЧ ГЕНЕРАЛ Д.ГАНЗОРИГ гэж хэн бэ?
Г.Золбаяр
Үйл явдал
/
2020-10-23

Д.Ганзориг нь 49 настай, 1980-1990 ЗХУ-ын 8 дугаар дунд сургууль, 1990-1995 онд ОХУ-ын Тамбов хотын Цэргийн дээд сургууль, 1999-2000 онд БНХАУ-ын Тусгай хүчний сургууль, 2001-2002 онд АНУ-ын Явган цэргийн офицерын дамжаа, 2007-2008 онд АНУ-ын Команд штабын коллеж, 2011-2012 онд АНУ-ын Армийн дайны коллежийг тус тус төгссөн.

Тэрбээр 1995-1997 онд Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн салааны захирагч, 1997-2002 онд Зэвсэгт хүчний 150 дугаар ангид албаны дарга, сургагч багш, 2002-2003 онд Зэвсэгт хүчний 311 дүгээр ангид Энхийг дэмжих сургалтын төвийн орлогч дарга, 2003-2007 онд Зэвсэгт хүчний жанжин штабт мэргэжилтэн, 2008-2010 онд Зэвсэгт хүчний 311 дүгээр ангид Энхийг дэмжих ажиллагааны сургалтын төвийн дарга, 2010-2011 онд ҮАБЗ-ийн ажлын албанд референт, 2012-2014 онд Зэвсэгт хүчний жанжин штабт газрын орлогч дарга, 2014 оноос Зэвсэгт хүчний жанжин штабын Ажиллагааны удирдлагын газрын даргаар ажиллаж байсан.

АЖИЛЛАГААНЫ ТУРШЛАГА:

2001-2002 Баруун Сахар дахь НҮБ-ын MINURSO ажиллагаанд цэргийн ажиглагч

2004-2005 Олон улсын эвслийн цэргийн “Иракийн эрх чөлөө” ажиллагаанд ажиллагааны офицер

2006-2007 Сьерра Леонд явагдсан НҮБ-ын UNAMSIL-UNMIL ажиллагаанд цэргийн багийн захирагч

2019 оны Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ 83 995 820₮-ийн орлогтой,  орон сууц-1, зуслангийн байшин-1, үйлчилгээний зориулалттай байр-1, авто зогсоол-1, суудлын Toyota camry машин-1, Үхэр-33, Ямаа-36, Хонь-600, Эзэмших-500м2-1, Эзэмших-700м2-1, Өмчлөх-500м2-1 газартай, 70 600 000 ₮-ийн үнэт эдлэлтэй, 122 982 550 ₮-ийн хадгаламжтай, Эрдэнэс таван толгой ХК 1072ш, Эрдэнэс таван толгой ХК 1072ш, Эрдэнэс таван толгой ХК 1072ширхэгийн хувьцаатай.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.142.133.180)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.