Улсын секторын нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын сургалт болж байна
Үйл явдал
/
2020-10-23
УЛСЫН СЕКТОРЫН НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН ОЛОН УЛСЫН СТАНДАРТЫН СУРГАЛТ БОЛЖ БАЙНА
Дорнод аймгийн төсөвт байгууллагуудын нягтлан бодогчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилгоор Улсын секторын нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт /УСНББОУС/-ын сургалт 2020 оны 10 сарын 22, 23-ний өдрүүдэд болж байна. Сургалтыг Сангийн яамны Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газар болон Дорнод аймгийн Засаг даргын тамгын газар зохион байгуулж байгаа бөгөөд Дорнод аймгийн 14 сумын төсөвт байгууллагын 140 нягтлан бодогч оролцож байна.
Сургалтын үеэр аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн нийт нягтлан бодогчдын ажилд амжилт хүсэж, 1 дүгээр сургуулийн нягтлан бодогч С.Чимэдэд Нягтлан бодох бүртгэлийн тэргүүний ажилтан цол тэмдэг, Шинэ хөгжил цогцолбор сургуулийн нягтлан бодогч Р.Төмөрсүхэд Санхүү банкны тэргүүний ажилтан цол тэмдгийг тус тус гардуулан өглөө.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.59.219)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.