Анх удаа сум тавихдаа тэрээр байгаа оносноор өөрийгөө энэ спортод авьяастай гэдгээ мэдэн тууштай хичээллэх болсон. Одоо 84 настай түүний авьяас чадварыг мэдэхгүй хүн ховор.
Түүний хоч бол “Мэргэн буудагч Дэди”.
Томар улсын чанартай 25 гаруй тэмцээнд оролцож олон гавьяа, шагналын эзэн болсон. Одоогоор Томар дэлхийн хамгийн өндөр настай мэргэн буудагчаар тодроод байна. Түүний чадвар хобби гэхээсээ илүүтэй мэргэжлийн түвшинд гэж хэлж болохуйц. Энэ спортоор хичээллэснээр эмэгтэй хүн бие хамгаалах чадварт суралцах төдийгүй хүн бүр эзэмших хэрэгтэй чадваруудын нэг хэмээн тэрээр онцолжээ. Тиймдээ ч тосгондоо олон шавьтай болж, тэднийг бэлтгэсээр байна. Түүний зээ охин Сийма гэр бүлийнхээ энэ авьяасыг өвлөж эмээгийнхээ хамт олон улсын тэмцээнд олонтаа амжилт гаргасан юм.
Томар өөрийн хувийн эдлэндээ өдөр бүр бэлтгэл хийхийн зэрэгцээ орон нутгийн буудлагын клубт долоо хоногт нэг удаа бэлтгэлээ хангадаг. Гэр бүлдээ анхаарал тавих, гэрийн эзэгтэй, сайн эмээ байхын зэрэгцээ дуртай спортоо орхилгүй залуу охидод үлгэр жишээ болсоор байгаа юм. Уран бүтээлчид түүний амьдралаас сэдэвлэн кино бүтээхээр төлөвлөж байгаа юм байна.
-
Уржигдар 19 цаг 55 мин
-
Уржигдар 16 цаг 34 мин
-
Уржигдар 16 цаг 26 мин
-
Уржигдар 12 цаг 18 мин
-
Уржигдар 10 цаг 55 мин
-
Уржигдар 10 цаг 35 мин
-
2025-01-13
-
Уржигдар 19 цаг 55 мин
-
Уржигдар 10 цаг 55 мин
-
2025-01-13