“Зөв амьдрах ухаан” ТББ-ын тэргүүн Г.Загдаагийн шүүх хурал хойшиллоо
Б.Баабар
Үйл явдал
/
2020-10-23
Г.Загдаа, Г.Амарсайхан нарт холбогдох шүүх хурал шүүх хурал өнөөдөр 10 цагт болох байсан боловч ирэх сарын 9ны 10:00 цаг хүртэл хойшиллоо.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцох прокурор Ц.Гантулгабат Монгол Улсын Прокурорын байгууллагын 90 жилийн ойн соёлын арга хэмжээнд оролцож байгаа гэх албан бичгийг ирүүлсэн, мөн шүүгдэгч нарын өмгөөлөгч Оюунцэцэгээс шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт ирүүлсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заалтыг үндэслэн ийнхүү хойшлуулах шийдвэр гаргажээ.

“Зөв амьдрах ухаан” ТББ-ын тэргүүн Г.Загдааг бусдыг удаа дараа хүчирхийлсэн, эхнэртэйгээ нийлэн хууль сахиулагчийн ажилд саад учруулсан гэх хэрэгт  буруутгаж, иргэн Д.Халиунаагийн гомдлоор Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс хэрэг бүртгэл нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.39.144)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.