Монгол улсын тамирчин Моллаи Саеид хүрэл медаль хүртлээ
Б.Баабар
/
2020-10-25
Унгарын нийслэл Будапешт хотноо болж буй жүдо бөхийн Их Дуулга тэмцээний 2 дахь өдөр манай баг тамирчдаас эрэгтэй 81 кг-д Монгол Улсын иргэншил авсан Иран бөх Моллаи Саеид хүрэл медаль хүртлээ.

Их дуулгын 2 дахь өдрийн барилдаанд эрэгтэй жүдочдоос 73 кг-д Л.Анхзаяа, Б.Эрдэнэбаяр, 81 кг-д Б.Мөррэнцэн, эмэгтэйчүүдийн 63 кг-д Л.Дэлгэрмаа, О.Саруул, 70  кг-д М.Даваасүрэн, Ц.Баянжаргал нар өрсөлдөгчиддөө тус тус ялагдаж тэмцээнээ дуусгав.

Энэ өдөр эмэгтэй 63, 70 кг, эрэгтэй 73, 81 кг жингийн медальтнууд тодорсон юм. Монголын шигшээ, багийн дүнгээр 12 дугаар байрт 2 хүрэл медаль, 2 шагналт V байр эзэлсэн амжилттай явж байна.

Их дуулгад манай улсаас 26 тамирчин оролцож байгаагаас өнөөдөр сүүлийн 9 тамирчин хүчээ сорино. Тухайлбал, эмэгтэй -78 кг, +78 кг жинд тус бүр 2 тамирчин, эрэгтэйчүүдийн 90 кг, -100 кг жинд тус бүр 2 тамирчин, +100 кг жинд нэг жүдоч барилдана.

Эрэгтэйчүүдийн 81 кг-д: 1. Албаярак Ведат /Турк/  2. Валоис-Портиер Антоине /Канад/ 3. Моллаи Саеид /Монгол/,  Чилард Николас /Франц/

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.171.86)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.