Т.Чимгээ Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн хэргийн давж заалдах шатны шүүх хурал болно
Үйл явдал
/
2020-10-26
Т.Чимгээ Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн хэргийн давж заалдах шатны шүүх хурал болно

Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат, ТЕГ-ын дарга асан Б.Хурц тэргүүтэй зургаан хүнд холбогдох С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргт холбогдолтой Т.Чимгээ Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн хэргийн давж заалдах шатны шүүх хурал лхагва гаригт болно. Сануулахад, Төв аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Б.Хурц, Ж.Мөнхгал, С.Баяр, Г.Эрдэнэбат нарт гурван жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр болсон. Харин О.Бямбажав, Ү.Отгонбаяр нарт хоёр,Э.Өлзийбаярт нэг жилийн хорих ял оноож, мөрдөгч О.Бархасбадь, С.Эрдэнэбат нарыг цагаатгасан.

Өмнө нь, давж заалдах шатны шүүх хурал аравдугаар сарын 13-нд товлогдсон боловч шүүгдэгч Э.Өлзийбаярын өмгөөлөгч П.Ундрах-Эрдэнэ, шүүгдэгч Г.Эрдэнэбатын өмгөөлөгч Ж.Батхуяг нар нь Ш.Батхүү нарт холбогдох хэргийн шүүх хуралдаанд өмгөөлөгчөөр оролцож байсан учраас хүсэлт гаргаж хойшлуулсан байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.22.74.160)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.