Алтанбулаг хилийн боомтоор өдөрт 25-40 ачаа тээврийн машин орж ирдэг байна. Энэ оны 4 сарын 23-ны өдрөөс 10 сарын 25-ны өдрийн хооронд орж ирсэн тээврийн хэрэгслийн жолооч нарын дундаас нийт 26 хүнээс короновирусын халдвар илэрсэн бөгөөд Сэлэнгэ аймгийн Онцгой комисс ХӨСҮТ-ийн халдвар хамгааллын дэглэмийг баримтлан Алтанбулаг боомтоор орж ирж буй ачаа тээврийн жолооч нарт цаг алдалгүй Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн Вируслогийн салбар лаборториудад шинжилгээ хийж ажиллаж байна.
Халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлан ажилласанаар дээрх 26 тохиолдлыг цаг алдалгүй илэрүүлсэн бөгөөд дээрх тохиолдлыг иргэншилээр нь авч үзвэл ОХУ-ын 15 иргэн, Белорус улсын иргэн нэг, Казахстан улсын иргэн нэг, Монгол Улсын иргэн хоёр, Турк улсын гурван иргэн тус тус байжээ. Нийт тохиолдлын 35% буюу 9 тохиолдол нь сүүлийн 10 хоног болох 10 сарын 15-ны өдрөөс хойш илэрч бүртгэгдсэн байна.
-
Уржигдар 19 цаг 55 мин
-
Уржигдар 16 цаг 34 мин
-
Уржигдар 16 цаг 26 мин
-
Уржигдар 12 цаг 18 мин
-
Уржигдар 10 цаг 55 мин
-
Уржигдар 10 цаг 35 мин
-
2025-01-13
-
Уржигдар 19 цаг 55 мин
-
Уржигдар 10 цаг 55 мин
-
2025-01-13