МҮОНРТ-ийн захирал Л.Нинжжамц ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ
Үйл явдал
/
2020-10-26

МҮОНРТ-ийн уран бүтээлчид телевизийн дарга, удирдлагууд болон Үндэсний зөвлөлийн гишүүдийг огцрохыг шаардаж байгаа билээ.  Өнөөдөр телевизийн уран бүтээлчид Төрийн гурван өндөрлөгтэй уулзах хүсэлт гаргаж, тэмцсээр байгаа юм.  Тэгвэл МҮОНРТ-ийн захирал Л.Нинжжамц өөрийн хүсэлтээр ажлаа өгөх өгөхөөр өргөдлөө өгчээ. 

Гэхдээ асуудлыг Үндэсний зөвлөл эцэслэн шийдвэрлэх юм байна. Яг одоо МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл хуралдаж байгаа ажээ. Хэрвээ Үндэсний зөвлөлийнхөн МҮОНРТ-ийн захирал Л.Нинжжамцын хүсэлтийг хүлээж авахгүй бол тэрбээр ажилдаа хэвээр үлдэх боломжтой. Тиймээс Үндэсний телевизийн уран бүтээлчид Үндэсний зөвлөлийн гишүүдийг эрүүл шийдвэр гаргаж, Л.Нинжжамц захирлын хүсэлтийг хүлээж авна гэдэг итгэж буйгаа мэдэгдлээ.  

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.144.194)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.