Н.Дэмбэрэл МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Л.Нинжжамцын оронд...
Үйл явдал
/
2020-10-26

МҮОНРТ-ийн уран бүтээлчид нэгдэн өнгөрсөн долоо хоногт, хэвлэлийн хурал хийж удирдлагуудаа огцрохыг шаардсан. Ингэхдээ нэн тэргүүнд Ерөнхий захирал Л.Нинжжамцын дур зоргоороо, ёс бус аашилсан, хууль зөрчсөн үйлдлүүдийг зогсоож, хөдөлмөрийн гэрээг нь цуцлахыг шаардсан.

Тэд телевизийн удирдлагууд цар тахлын үеэр далимдуулан ажилчдынхаа цалинг хассан ч  өөрсдийгөө урамшуулж, реклам зар сурталчилгааны орлого, татвар төлөгчдийн мөнгийг үргүй зарцуулсан. Ажлын байрны дарамт, хэвлэлийн хараат бус байдал, хээл хахууль, үндэслэлгүйгээр ажлаас халах, ажилчдаа тагнаж чагнах гэх мэт ёс бус зүйл их гарч байгааг дурдаж тоо баримттайгаар дэлгэсэн.

Ерөнхий захирал Л.Нинжжамц тэдний дэлгэсэн баримтыг хүлээн зөвшөөрөхгүй, үгүйсгэж байгаа ч огцрох нь нэгэнт тодорхой болжээ. Зарим мэдээллийн хэрэгсэл түүнийг өнөөдөр өөрийн хүсэлтээр ажлаа өгөхөөр болсон талаар мэдээлж байна. 

Тэгвэл энэ үйл явдалтай зэрэгцээд МҮОНРТ-ийн дараагийн Ерөнхий захирлын нэр яригдаж эхэлжээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар онцгой нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан Нинжийн Дэмбэрэлийг Ерөнхий захирлаар томилохоор болсон гэх шуум байна.  

Н.Дэмбэрэлийн хувьд өмнө нь Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга, Үндэсний брэндийн бодлогын зөвлөлийн ажлын албаны дарга зэрэг албан тушаалыг хашиж байжээ. 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.188.138)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.