Ослын улмаас 2 хүн нас барлаа
Б.Баабар
Үйл явдал
/
2020-10-27
Сэлэнгэ аймаг Цагааннуур сумын 1 дүгээр багийн нутаг “Оргихын ар” гэх газар 2020.10.24-ний 04 цагийн орчим /сумын төвөөс баруун урд зүгт 30км/ шороон замд Toyota Corolla Д жолоочтой автомашин онхолдож, зорчигч 42 настай, эрэгтэй, Б, 42 настай, эрэгтэй, П нарын 2 хүний амь нас хохирсон ноцтой зам тээврийн осол бүртгэгдсэн байна. 
Жолооч та орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо зам орчины байдалд хурдаа тохируулан, техникийн бүрэн бүтэн байдлаа хангаж, анхаарал болгоомжтой зорчихыг анхааруулж байна.
Иргэд та бүхнийг замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой, үүргээ ухамсарлаж оролцохыг анхааруулах үүднээс энэхүү мэдээллийг нийтэлсэн болно.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.187.62)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.