Улсын начин Н.Мустафад хоёр өрөө байр олгох тендер зарлагджээ
Б.Баабар
Үйл явдал
/
2020-10-27
Монгол Улсын Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний Их баяр наадамд Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын харьяат, “Өлгийн хүчтэн” бөхийн дэвжээ, “Туран Ворлд” компанийн бөх Аймгийн арслан Н.Мустафа тав даван Улсын начин цол хүртсэн.

2016 онд баталсан "Спортын өндөр амжилт гаргасан тамирчин, дасгалжуулагч, шүүгчдийг мөнгөн шагналаар шагнах журам"-ын дагуу начин цол хүртсэн Н.Мустафагийн амжилтыг хоёр өрөө байраар мялаасан. Мөн “Өлгий хүчтэн” бөхийн дэвжээний Удирдах зөвлөлийн гишүүн, бизнес эрхлэгч Ж.Нурбек хувиасаа улсын начин Н.Мустафад “Land cruiser-200” автомашин бэлэглэсэн байдаг. Гэвч өчигдөр буюу 2020 оны 10-р сарын 26-ны өдөр төрийн худалдан авах ажиллагааны газарт Баян-Өлгий аймгийн орон нутгийн өмчит газраас Улсын начин Н.Мустабад хоёр өрөө байр олгохоор тендер зарласан байна. 

Улсын начин Н.Мустафа өнгөрсөн 9-р сард цолныхоо найрыг хийсэн. Энэ үеэр Баян-Өлгий аймгийн ЗДТГ-аас хоёр өрөө байр, LAND CRUISER 200 маркийн автомашин бэлэглэсэн билээ. 

 

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.138.123.106)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.