Тэртээ 1874 болон 1884 онд 10 жилийн зайтай эгч дүүсээс төрсөн 2 үеэл хожмоо Монголын түүхийг залгамжлуулах гавьяатай 2 хутагт болно чинээ хэн санахав. Жалханз хутагт Дамдинбазар болон Дилов хутагт Жамсранжав нар нь эгч дүүсийн хүүхдүүд ажээ.
Жалханз хутагт Дамдинбазар гуай 1911, 1921 оны хувьсгалд идэвх чармайлттайгаар оролцож Монгол улсын тав дахь Ерөнхий сайдаар ажиллаж байсан шашин төрийн нэрт зүтгэлтэн билээ. Түүний үеэл дүү Дилов хутагт Жамсранжав хожмоо БНМАУ-ын тусгаар тогтнолыг дэлхий дахинаар хүлээн зөвшөөрүүлсэн гавьяатай.
1961 оны 10 дугаар сарын 27-нд олж Монгол улс НҮБ-ын бүрэн эрхэт гишүүн болсон нь залуучууд маань мартах учиргүй түүх юм.
5 настайдаа Дилов хутагтын хойд дүрээр тодорсон тэрээр 12 настай байхдаа л Төвдөөс Монгол руу, Монголоос Төвд рүү ном судрыг чөлөөтэй орчуулдаг байсан гэдэг. 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалын удирдагчдын нэг тэрээр 1930-аад оны үед Хятад, Өвөр Монголд Япончуудыг тагнуулах зорилгоор нэвтэрсэн байна. Түүний аюулгүй байдлыг хангах зорилгоор "Эх орноосоо урвасан" гэх цуу яриаг тараасан нь эх орондоо эргэж очих эрхгүй болгох хар тамга болж харамсалтайгаар хэлмэгдсэн байдаг.
Түүний нэрийг 1990 онд БНМАУ-ын Дээд шүүхийн шийдвэрээр цагаатгасан билээ.
Эх орондоо ирж чадахгүй болсон тэрээр Далай лам, Чан Кайши зэрэг нөлөө бүхий удирдагчдын дэргэд шадарлаж байхдаа эх орноо сэтгэл зүрхний угт тээсээр явсан нь тодорхой биз ээ.
Эх орондоо ирэх эрхгүй харийн орнуудаар нутаг сэлгэн явсаар АНУ-ын монголч эрдэмтэн О.Латтиморын урилгаар АНУ-д очин Дэлхийн алдарт John Hopkins-ийн их сургуульд багшилж, Нью- Жэрси мужид Халимагуудын байгуулсан буддын сүмийн хамба болж байжээ.
Хоёр их гүрний дунд тусгаар тогтнолоо бүрэн зөвшөөрүүлэх гэж 1911 оноос хойш эхлүүлсэн их үйлсээ дуусгах гэж хагас зуун жил "хүний, өөрийнөөрөө" дуудуулж явахдаа хоёргүй сэтгэлээр зүтгэж явсны үр дүнд 1961 онд Чан Кайшигээр хүлээн зөвшөөрүүлж Монгол улс НҮБ-ын гишүүн болох тэрхэн мөчид НҮБ-ын чуулганы танхимд нулимс дуслуулан сууж байсан гэдэг.
Ийнхүү 1911 онд эх орныхоо тусгаар тогтнолын тэмцлийг эхлүүлж явсан үеэл хутагтуудын зүтгэл 50 жилийн дараа 1961 онд дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн билээ.
-
Уржигдар 19 цаг 55 мин
-
Уржигдар 16 цаг 34 мин
-
Уржигдар 16 цаг 26 мин
-
Уржигдар 12 цаг 18 мин
-
Уржигдар 10 цаг 55 мин
-
Уржигдар 10 цаг 35 мин
-
2025-01-13
-
Уржигдар 19 цаг 55 мин
-
Уржигдар 10 цаг 55 мин
-
2025-01-13