ХОТЫН шинэ орлогч нартай ТАНИЛЦ
Үйл явдал
/
2020-10-27

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч 

Үүний дагуу МАН-ын Тэргүүлэгчид өнөөдөр  /2020.10.26/  хуралдаж зөвшилцөхөөр ирүүлсэн нэр дэвшигчдийн асуудлыг хэлэлцэж дэмжжээ. Тодруулбал, 

 

       Хотын даргын “баруун гар” Ж.Сандагсүрэн 

Нийслэлийн Засаг дарга болно гэх таамаглалд дээгүүрт бичигдэж байсан СХД-ийн Засаг  дарга асан Ж.Сандагсүрэн энэ удаа Хотын даргын баруун гар болж  ажиллах нь. Тэрээр 2020 оны УИХ, орон нутгийн сонгуульд намаа үнэмлэхүй ялалтад хүргэсэн гавьяатай, дээр нь Д.Сумъяабазар, Х.Нямбаатар нартай  ойлголцож, гар нийлж ажилладаг гэлцдэг. 

 

Н.Баярчимэг Дүүргийн Засаг даргын орлогчоос Хотын даргын орлогч болж дэвшив 

Хотын даргын  Нийгмийн асуудал хариуцсан орлогчоор  томилогдсон Н.Баярчимэгийн хувьд боловсрол мэдлэг өндөр. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Төсөл хөтөлбөр, хөрөнгө оруулалт, хамтын  ажиллагаа хариуцсан орлогчоор ажиллаж  улстөрийн  гараагаа эхэлсэн. Өөрөөр хэлбэл Н.Баярчимэг Д.Сумъяабазарын “татаас”, Ж.Сандагсүрэнгийн нөлөөгөөр  НЗД-ын орлогчоор  очоод байна.  

Сэтгэгдэл:
Таны IP: (3.135.191.86)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.