Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын “хөл бөмбөг”-ийн аварга шалгаруулах тэмцээн боллоо
Үйл явдал
/
2020-10-27
ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГЫН “ХӨЛ БӨМБӨГ”-ИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛЛОО

Тэмцээний тэргүүн байрт Тээврийн цагдаагийн алба, дэд байрт Нийслэлийн цагдаагийн удирдах газар, гутгаар байрт “Хан-Уул” дүүрэг дэх цагдаагийн газрын баг тамирчид шалгарсан юм.

Мөн “Шилдэг хагас хамгаалагч”-аар Төв аймаг дахь цагдаагийн газрын тамирчин, цагдаагийн дэд ахлагч О.Хонгор, “Шилдэг хамгаалагч”-аар Тээврийн цагдаагийн албаны тамирчин, цагдаагийн ахмад С.Одхүү, “Шилдэг хаалгач”-аар Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн газрын тамирчин, цагдаагийн ахлах дэслэгч Г.Батцэнгэл, “Шилдэг довтлогч”-оор Нийслэлийн цагдаагийн удирдах газрын тамирчин, цагдаагийн дэд ахлагч Ж.Лхагважав нар тус тус шалгарлаа.

Тэмцээнд амжилттай оролцсон баг тамирчдынхаа цаашдын ажил, хөдөлмөрт өндөр амжилт хүсье.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.188.198.94)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.